Сангийн сайд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Сангийн сайд мэдээлэл хийнэ

Сангийн яам, Олон улсын валютын сан хамтран өнөөдөр 16.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг Сангийн сайд С.Баярцогт, Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Стивен Барнет нар хийх аж. Тэд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлсэн “Стэнд бай” хөтөлбөр энэ сарын 1-нээс эхлэн дууссантай холбогдуулж, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр болжээ. Мөн энэ үеэр Сангийн сайд С.Баярцогтоос ОХУ-д төлсөн төлөөгүй гэх их өртэй холбоотой асуудлаар ч тодорхой мэдээлэл авах боломжтой юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж