Лиценз эзэмшигчдийн тоо 934-өөр цөөрчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

Лиценз эзэмшигчдийн тоо 934-өөр цөөрчээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрынхан хэвлэлийн бага хурал зарлан хуралдууллаа. Өнгөрсөн оноос эхлэн  шинэ бүтэц  бүрэлдэхүүнээр ажиллаж эхэлсэн тус байгууллагын дарга Д.Батхуяг, Геологи, уул уурхайн албаны дарга С.Ариунбаяр, Уул уурхайн судалгааны хэлтсийн дарга  Ц.Даваацэрэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга  Л.Даваацогт, Нүүрс, судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг нарын хүмүүс хэвлэлийн хуралд оролцлоо. Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 17,7 хувь буюу 27 сая га газарт геологи, хайгуул хийж байгаа бол нийт нутгийн 0,03 хувь буюу 1139 га газарт олборлолт хийж байгаа ажээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард 48,2 га газрыг эзэлсэн 5187 тусгай зөвшөөрөл олгосон байсан бол энэ сарын 5-ны өдрийн байдлаар тусгай зөвшөөрлийн тоо 4253 болж, талбайн хэмжээ 27 сая га болон багассан байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо 934-өөр цөөрч, 21,2 сая га газрыг Монголын төр өөрийн мэдэлдээ эргүүлэн авсан нь бага биш ахиц гэж АМГ-ын дарга Д.Батхуяг тодотгосон. Харин ашиглалтын лицензийн тоо өнгөрсөн онд 1098 байсан бол 1139 болон нэмэгдсэн нь байж болох үзүүлэлт гэнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1918 тусгай зөвшөөрөл эзэмшигч байдгийн 263 нь зуун хувь гадаадын хөрөнгө оруулалттай, 153 нь хамтарсан аж ахуйн нэгж ажээ. Нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 78,3 хувь нь монголчууд юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж