Швейцарьчууд дэлхийн хамгийн хонгилыг дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Швейцарьчууд дэлхийн хамгийн хонгилыг дуусгалаа

Дэлхийн хамгийн урт галт тэрэгний нүхэн гарцыг ухах ажил Швейцарьт дууссан байна. Энэхүү хонгилыг 14 жилийн турш ухсан бөгөөд сүүлийн хоёр метрийг баасан гаригт ухаж дуусгасан аж. Хонгил 57 километр урт аж. Хонгилыг Сисси гэж хочилсон өрөмдлөгийн машинаар ухсан байна. Rahel Probst of AlpTransit Gotthard хэмээн нэрэлсэн энэхүү хонгилын ачаар Зурих болон Италийн Милан хотын хооронд нэг цагаас цаг хагасын дотор зорчих боломжтой байгаа аж.

Туннель барих ажилд 10,6 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Анх 1996 онд энэ ажил эхэлснээс хойш 2500 ажилчин гар бие оролцсон байна. Одоо энэ галт тэрэгний зам 2017 оны сүүл гэхэд ажиллагаатай болох аж.

Энэ хонгил Японы Сэйкан хэмээх гал тэрэгний хонгилоос гурван километроор урт байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж