Экспортын 31 хувийг зэсийн баяжмал эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Экспортын 31 хувийг зэсийн баяжмал эзэлж байна

Эрдэс баялаг, эрчим хүчний салбар өнгөрсөн баасан гаригт Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Орон даяар тус салбар нэгэн зэрэг үүдээ нээж, иргэд, хэрэглэгчдэд нээлттэй ажилласан юм.

 Монголын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт 1091 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Эдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нь 500 орчим аж ахуйн нэгж байна. Төрөл тус бүрээр нь ангилвал 127 нь алт, 44 нь жонш, 28 нь нүүрс, 224 нь барилгын материалын түүхий эд олборлогчид ажээ.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 1085 аж ахуйн нэгж байгаагийн 746 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 198 нь гадаадын хөрөнгө оруулалтай, үлдсэн нь хамтарсан хөрөнгө оруулалтай байна.

Уул уурхайн орон болоод буй манай улсын экспортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний төрлийг дараах графикаас хараарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж