Гадаад худалдаа алдагдалтай гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Гадаад худалдаа алдагдалтай гарчээ

Аравдугаар сарын 15-ны байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 4493.2 сая ам.долларт хүрч, үүнээс экспорт 2162.6 сая ам.доллар, импорт 2330.6 сая ам.долларт хүрсэн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1556.5 сая ам.доллараар буюу 53 хувь, үүний дотор экспортын хэмжээ 792.7 сая ам.доллар буюу 57.9 хувь, импортын хэмжээ 763.7 сая ам.доллар буюу 48.7 хувиар өсчээ. Гэсэн хэдий ч гадаад худалдааны тэнцэл 168 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 29 сая ам.доллар буюу 14.7 хувиар буурчээ.

Нийт экспортод зэсийн баяжмал болон нүүрс тус бүр 27.6 хувь, төмрийн хүдэр 8.4 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 6.9 хувь, боловсруулаагүй нефть 5.5 хувь, бохир ноолуур 4.8 хувь, цайрын хүдэр, баяжмал 4.3 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.6 хувь, самнасан ноолуур хоёр хувь, молибдений хүдэр, баяжмал 1.9 хувь, үлдсэн 8.4 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж