Рүүни багаа орхихыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Рүүни багаа орхихыг хүсч байна

Английн Премьер лигийн “Манчестер Юнайтед” багийн супер довтлогч Вейн Рүүни багаа орхих хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Дасгалжуулагч Сэр Алекс Фергусонтой аль хэдийнэ таарамж муутай болсон Рүүниг энэ өвлийн солилцооны цонхоор зарж магадгүй гэж Британийн хэвлэлүүд мэдээлж байгаа ч клубээс үүнийг няцаасан байна. Бид Рүүниг нэгдүгээр сарын солилцоонд оруулахгүй гэж “Юнайтед”-ын хэвлэлийн төлөөлөгч Дэвид Гилл хэлжээ. Харин хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол Рүүни шинэ гэрээ байгуулахаас татгалзсан, тиймээс түүнийг чөлөөт агент болохоос өмнө “Юнайтед” боломжийн үнээр зарах нь ойлгомжтой гэцгээж байна.

2004 онд Эвертон багаас 25 сая фунтээр Олд Траффордод ирж байсан Рүүнигийн гэрээ 2012 оны зургадугаар сард дуусах юм. Гэхдээ л тоглогч багтаа асуудалтай бол амжилт найдаад хэрэггүй нь ойлгомжтой. Рүүнигийн хэлж байгаагаар шагайны гэмтэл нь эдгэрсэн ч дасгалжуулагч Фергусон түүнийг гараанд гаргахгүй байгаа гэнэ. Биеэ үнэлэгчтэй холбогдсон нь нийтэд ил болсон цагаас хойш Рүүнигийн амьдрал болоод ажил нь бүтэлгүйтсээр ирсэн. Гэр бүл нь салахдаа тулж, ивээн тэтгэгч байгууллагууд нь нүүр бууруулаад эхэлсэн. Үүн дээр нэмээд багийн дасгалжуулагчтай таарамжгүй харьцаатай болсноор “Шрек”-т багаа орхих сонголт үлдсэн бололтой. Түүнийг хамгийн түрүүнд “Манчестер Сити”, “Реал Мадрид” багууд сонирхож эхэлжээ. Гэхдээ багуудын тулаан өвөл биш улирал дууссаны дараа болох төлөвтэй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж