Майкл Жексоны клипүүдийн бүрэн цуглуулга гарна

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны клипүүдийн бүрэн цуглуулга гарна

Лейбл Epic/Legacy Recordings (Sony Music-ийн салбар) Майкл Жексоны видео клипуудын бүрэн цуглуулгыг DVD болгон гаргаж байгаа тухай Reuters мэдээлжээ.

"Michael Jackson"s Vision" нэртэй видео клипийн бүрэн цуглуулга арваннэгдүгээр сарын 22-нд худалдаанд гарах гэнэ. Гурван DVD-д нийтдээ Жексоны гоцлолын 40 ролик багтана. Одоогоор "Thriller" клипийн бүрэн хэмжээний 14 минутын бичлэг тэнд орж байгаа нь тодорхой болоод байна.

Үүний зэрэгцээ нэг дискт нь өмнө видеогоор гарч байгаагүй "One More Chance"  дууг бичнэ. Уг зохиомж Жексоны студийн ямар ч дискт нь ороогүй харин "Number Ones" гэх хитүүдийнх нь 2003 оны цуглуулгад байжээ.

Майкл Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд Лос-Анжелест нас баржээ. Тэр 50 настай байлаа. Дуучны үхлийн дараа түүнд зориулагдсан "This Is It" нэр баримтат киног гаргасан байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж