Дэлгүүрийн лангуунаас боомын нян илэрлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Дэлгүүрийн лангуунаас боомын нян илэрлээ

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Сүмбэр оргил” ХХК-ийн “Цэлмэг” хүнсний дэлгүүрт ажилтай, Хэнтий аймгийн Жаргалант сумын харъяат 22 настай, эрэгтэй, оюутан Э нь боомоор өвчилжээ. Тэрбээр энэ сарын 8-ны өдрөөс гарын тохойн хэсэгтээ бага зэргийн хөхөрч хавдан, гэртээ гурав хоног 41 хэм хүртэл халуурсан аж. Улмаар энэ сарын 12-нд ХӨСҮТ-д үзүүлж шинжилгээ хийлгэхэд шинжилгээгээр молекул биологийн Боомын үүсгэгч илэрчээ. Өвчтөнг  өнгөрөгч амралтын өдөр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд одоо өвчтний биеийн байдал хэвийн байна.

Харин Байгалийн голомтот  халдварт өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлагчид дээрхи  өвчтөний ажиллаж, амьдарч байсан хүнсний дэлгүүрээс арчдас авчээ.   Шинжилгээгээр тус дэлгүүрийн мах эвддэг ширээ, махны вандан, мах хадгалдаг хөргөгчний бариул, махны хутаг, хатсан мах борцонд боом үүсгэгчийн нян илэрсэн байна. Иймд өвчтний хавьтал бүхий  “Цэлмэг” хүнсний дэлгүүр болон 13 дугаар хорооны өрхийн эмнэлэг, Клиникийн нэгдсэн I эмнэлэг зэрэг газруудад  ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж