Москваг Путины хүнд даатгав

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Москваг Путины хүнд даатгав

(“iHNed.cz”, Чехия)
Ян Махонин (Jan Machonin)

Москва хотын шинэ захирагчаар Засгийн газрын өнөөгийн орлогч “Путины хүн” Сергей Собянин ажиллана. Ерөнхийлөгч Дмитрий Медведев түүний нэрийг хотын думд санал болголоо.
«Москвагийн шинэ захирагчийн үүрэг нь хүчин төгөлдөр хуулинд үндэслэсэн илүү нээлттэй, өрсөлдөөнтэй эдийн засгийн орон зайг Москвад бий болгох явдал” гэж Медведев Собяниныг хүлээн авахдаа захив. Собянины нэрийг дэвшүүлж байгаа нь бие даасан цөөнгүй нэр дэвшигчдийн үзэж буйгаар шинэ зүйл биш хүлээгдэж байсан үйлдэл ажээ. “Нэгдмэл Орос” намаас хотын захирагчид санал болгосон дөрвөн нэр дэвшигчээс тэр л улс төрийн жинтэй нь байсан юм.
«Путин энэ хэрэгт ганцхан цэг л тавьлаа. Тэрээр “өөрийн хүнийг” дэвшүүлээд гэрийн эзэн хэн бэ гэдгийг харуулж байна гэж Оросын шинжлэх ухааны академийн тогтолцооны шинжилгээнийинститутын ажилтан Андрей Пионтковский ярив. Нийтлэгч Юлия Латынина түүнтэй санал нэг байна. «Минийхээр бол энэ томилолтоор Медведев системийн шатлалаар буурав. Хэдийгээр Медведев албан ёсоор Лужковыг буулгасан ч түүний суудалд Путины хүн гэдэгт нь эргэлзэх зүйлгүй Собяниныг суулгалаа” гэж тэр эмэгтэй хэлэв.
Сергей Собянин Тюмень мужийн захирагч байхдаа 2005 онд олны анхааралд орж ирсэн юм. Түүнийг мужийн захирагчаас Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болгов. Хэдийгээр тэр Путины “Петербургийн гэр бүлд багтдаггүй, 1990-ээд оны элитийн хүрээнд ороогүй байсан ч ийнхүү суга дэвшсэн юм.
«Миний бодлоор, зохион байгуулах авьяасаас гадна түүнд улс төрийн ба аппаратын  бусад авьяас байгаа болов уу. Хэтэрхий хаалттай хүн учраас тэр талаар мэдэгдэх зүйл цөөн. Үүнийг нь дээгүүр үнэлдэг байх. Тийм биш байсан бол “гэр бүлийн” биш хүн тийм өндөрт гарахгүй байсан» гэж «Коммерсантъ» сонины шинжээч Глеб Черкасов  ярив.
Сергей Собянин өөрөө Москвагийнх биш, энд түүний туршлага байхгүй гэж олон шинжээчид дүгнэж байгаа. Москагийнхан түүнийг ойлгохгүй гэж сэтгүүлч Александр Подрабинек  хэлээд амжив. «Ерөнхийлөгч, ерөнхий сайд ба тэдний нэгдмэл, бутрашгүй хайрт нам нь Москвагийнхныг шинэ эзэнтэй болсон бүдүүлэг эрчүүд л гэж үзэж байна. Гэхдээ москвагийнхан шинэ мэрээ сонгож, тулгаснаас нь татгалзаж чадах бие даасан хүмүүс” гэж тэр сэтгүүлч өгүүлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж