Олимпийн аварга Мерритт эрхээ хасуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга Мерритт эрхээ хасуулав

Хөнгөн атлетикийн 400 метрийн гүйлтийн олимп, дэлхийн аварга, АНУ-ын тамирчин ЛаШон Мерритт сэргээш хэрэглэсэн нь батлагдсан учир 21 сарын турш уралдаан, тэмцээнд оролцох эрхээ хасуулжээ. Өдгөө 24 настай Мерритт 2009 оны аравдугаар сараас 2010 оны нэгдүгээр сарын хооронд гурван удаа сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн юм. Түүний шинжилгээнээс тестостерон илэрсэн учир ийнхүү эрхээ хасуулахад хүрчээ. Гэхдээ Мерриттэд ногдуулсан энэ шийтгэл 2009 оны аравдугаар сарын 28-наас эхлэн хэрэгжиж эхэлсэн учир ирэх жилийн наймдугаар сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжтой юм.
Мерритт анхлан өнгөрсөн жилийн аравдугаар сард сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөгөөд түүнээс хойшхи хугацаанд тэмцээн, уралдаанд гаргасан амжилт, медаль, мөнгөн шагнал зэргийг бүгдийг нь хураан авах шийдвэрийг АНУ-ын допингийн эсрэг төвөөс гаргасан байна.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж