Хатан хааны нисгэгч хүн амины хэрэг үйлджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Хатан хааны нисгэгч хүн амины хэрэг үйлджээ

Канадын агаарын хүчний хурандаа Рассел Виллиамс гэгч хүн хоёр эмэгтэйг хороож, хоёр удаагийн хүчингийн хэрэг болон эмэгтэйчүүдийн дотуур хувцас хулгайлахын тулд арав гаруй айлд нууцаар нэвтэрч байсан хэргээр ял сонслоо. Тэрбээр өмнө нь Их Британийн Хатан хаан Элизабетаг Канад оронд айлчлах үед нь онгоцыг жолоодож байжээ. Түүнийг шүүх ажиллагаа даваа гаригт дуусгавар болсон байна.

Энэ гаж донтон өөрийн хохирогч эмэгтэйчүүдийн зургийг авч, бусад эд зүйлсийг өөртөө хадгалсан байсан нь илэрсэн байна. Эдгээр нотлох баримтуудыг удалгүй нийтэд дэлгэх аж. Гэмт хэрэгтэн эдгээр зүйлсээ өөрийн Оттава хотод байрлах гэртээ нуусан байсан бөгөөд гэрэл зургуудаа альбомд хийж хадгалсан байна.

Түүний хөрш, 14 жил нөхөрлөсөн Жорж Вайт найзыгаа ийм зүйл хийх хүн гэж огт төсөөлөөгүй гэж хэлсэн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж