Фрийдланд дахин захирал болов

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Фрийдланд дахин захирал болов

Оюутолгойн ордын төлөө “Рио Тинто” болон “Айвенхоу Майнз” хоёр хүчтэй өрсөлдөж байгаа энэ үед Айвенхоу компанийн үүсгэн байгуулагч, Роберт Фрийдланд дахин ерөнхий захирлаар томилогдлоо. Энэ нь шинжээчдийн хувьд  таамаглаж байсан зүйл байлаа. Тэрбээр 2006 он хүртэл арван жилийн турш тус компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. Ноён Фрийдланд “Айванхоу” компанийн хамгийн том хувь эзэмшигч хүн. Түүнийг хамгийн дээд тал нь 18,3 хувийн хувьцаа эзэмшихийг зөвшөөрдөг аж.

Financial Post –д бичсэнээр тус компани Монголын Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшдэг бол “Рио Тинто” компани “Айванхоу”-гийн 35 хувийг эзэмшдэг юм. Риогийн хувьд өөрийн эзэмшлийн хувиа 46,6 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм.  

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж