Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж байна

Төрийн ордны "Б" танхимд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хуралдаж  байна. Өнөөдрийн хуралдаанаар Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэх юм.  Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох саналыг зөвшилцөх тухай болон бусад гэх тодотголтойгоор хэлэлцэж буй Байнгын хороогоор шийдвэрлэх асуудлаа хэлэлцэхээр ийнхүү хаалттайгаар хуралдаж байна.

Б.Мандах 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж