3 улаан хуудастай тоглолт болов

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

3 улаан хуудастай тоглолт болов

Испанийн Ла лигийн долдугаар тойргийн сүүлийн тоглолт Хосе Рико Перес цэнгэлдэхэд талбайн эзэн “Эркулес” болон “Вильярреал” клубуудын хооронд боллоо. Энэ жил “Барса”, “Севилья” гэсэн багуудыг хожиж, хоёр томоохон ялалт байгуулсан “Эркулес” тоглолтын эхлэлийг гайхалтай тавьж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Хаалттай цохилтоос ирсэн бөмбөгийг Нельсон Валдес хүлээн авч, эсрэг багийн хамгаалагчдын алдааг ашиглан гоолын салхийг хагалсан. Гэвч ердөө гуравхан минутын дараа Испанийн шигшээн хамгаалагч Капдевилла тоог тэнцүүлсэн. Гэхдээ эхний гоолын дамжуулалтыг өгсөн “Реал Мадрид”-ын зээлийн тоглогч Дренте дахин нэг дамжуулалтыг Трезегeд өгснөөр тооны харьцаа 2:0 болсон байна. Энэ зун Испанийн клубт ирээд байгаа Франц эрийн хувьд дөрөв дэх гоолоо ийнхүү оруулжээ. Гэвч тэрбээр эхний хагас өндөрлөх цагтай зэрэгцэн шүүгчтэй зүй бус харьцсаныхаа төлөөсөнд талбайгаас хөөгдөж багаа балласан гэхэд болно. Улмаар тооны харьцааг 63 дахь минутанд Борха Валерогийн оруулсан гоол тэнцүүлсэн бөгөөд үүнээс өөр гоол ороогүй. Харин шар усанд шумбагчдаас хоёр ч тоглогч дараалан улаан хуудас хүртэж, талбай дээрх хүний харьцааг 10:9 болгосон. Энэ өдөр нийтдээ есөн шар хуудас, гурван улаан хуудастай тоглолт болж түүхэнд бичигдлээ.










М

 Клуб

И

В

Н

П

Мячи

Очки

1

 РЕАЛ МАДРИД

7

5

2

0

16-3

17

2

 ВИЛЬЯРРЕАЛ

7

5

1

1

14-6

16

3

 БАРСЕЛОНА

7

5

1

1

12-6

16

4

 ВАЛЕНСИЯ

7

5

1

1

12-6

16

5

 АТЛЕТИКО

7

4

1

2

12-7

13

6

 ЭСПАНЬОЛ

7

4

0

3

6-9

12

7

 СЕВИЛЬЯ

7

3

2

2

10-8

11

8

 АТЛЕТИК

7

3

1

3

11-10

10

9

 ХЕТАФЕ

7

3

1

3

11-10

10

10

 ЭРКУЛЕС

7

2

2

3

7-8

8

11

 МАЛЬОРКА

7

2

2

3

5-7

8

12

 СПОРТИНГ

7

2

2

3

8-11

8

13

 ЛЕВАНТЕ

7

2

2

3

7-12

8

14

 МАЛАГА

7

2

1

4

13-16

7

15

 РЕАЛ СОСЬЕДАД

7

2

1

4

7-11

7

16

 РАСИНГ

7

2

1

4

4-8

7

17

 АЛЬМЕРИЯ

7

1

3

3

5-6

6

18

 ОСАСУНА

7

1

3

3

4-6

6

19

 ДЕПОРТИВО

7

0

4

3

3-11

4

20

 САРАГОСА

7

0

3

4

6-12

3

Score Studio    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж