Жүдо бөхийн “Тэмүүлэл” тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн “Тэмүүлэл” тэмцээн болно

БСШУЯ-ны харьяа мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн нэрэмжит жүдо бөхийн “Тэмүүлэл” тэмцээн энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Спортын төв ордны жүдо бөхийн зааланд болох гэж байна. Хүүхэд багачуудын дунд жүдо бөхийн спортыг сурталчлах, өсвөрийн жүдочдын техник, ур чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйн аварга, авьяаслаг тамирчдыг төрүүлэх зорилготой зохион байгуулж буй энэхүү тэмцээний нээлтийн ажиллагаа 21-ний пүрэв гаригт 14.00 цагаас болох ажээ.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрөлд ахлах ба бага насны ангилалд зохиогдоно. Ахлах насны ангилалд эрэгтэйчүүдийн төрөлд 50, 55, 60, 66, -73 болон +73 кг, эмэгтэйчүүдийн төрөлд 48, 52, -57 болон +57 кг, харин бага насны ангилалд эрэгтэйчүүдийн төрөлд 34, 38, 42, 46, -50, +50 кг, эмэгтэйчүүдийн төрөлд 40, 44, -48, +48 кг-ын жинд аваргаа тодруулах юм. Жин тус бүр эхний гурван байрт шалгарсан тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулахаас гадна багийн дүнгээр насны ангилал бүрт эхний гурван байрыг шалгаруулах ажээ.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж