С.Мияарагчаа кураш, самбын ДАШТ-д зодоглоно

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

С.Мияарагчаа кураш, самбын ДАШТ-д зодоглоно

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ С.Мияарагчаа болон Б.Болд-Эрдэнэ нар Казахстаны нийслэл Астана хотноо энэ сарын 22-24-ний өдрүүдэд болох кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хилийн дээс алхжээ. Тэд өдгөө Астана хотноо дэлхийн аваргын бэлтгэлээ базааж байгаа ба тэмцээнээ дуусгаад шууд Узбекстаныг зорьж, самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох аж. Насанд хүрэгчдийн самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 34 дэх удаагийн тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо арваннэгдүгээр сарын 4-8-ний өдрүүдэд үргэлжлэх юм.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж