Apple нэг улиралд 14 сая iPhone, 4 сая iPad борлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Apple нэг улиралд 14 сая iPhone, 4 сая iPad борлуулжээ

Олон хит бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдгээрээ алдартай Apple компани ердөө ганцхан улирал буюу гурван сарын хугацаанд гайхалтай ашигтай ажиллажээ. Fortune-д мэдээлснээр 2010 оны гуравдугаар улиралд Apple компани 20,34 тэрбум ам.долларын орлого олсон байна. Онцлоход, энэ хугацаанд 14,1 сая iPhone болон 4,19 сая iPad борлуулжээ. Түүнчлэн 3,89 сая Mac компьютер, 9,05 сая iPod борлогдсон байна.
Apple компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Стив Жобс хийсэн мэдэгдэлдээ “Бид нэг улирлын туршид 20 тэрбум ам.долларын орлого олсон, үүнээс дөрвөн сая нь цэвэр ашиг байлаа. Хоёул Apple компанийн хувьд дээд амжилт. iPhone-ийн борлуулалт 14,1 сая хувьд хүрсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 91 хувиар өссөн үзүүлэлт. Гэтэл энэ хугацаанд Research in Motion 12,1 сая хувь гар утас борлуулсан байна. 2010 он дуусах хараахан болоогүй байгаа учир бидэнд цаашид үүнээс ч илүү боломж бий” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж