Гурван үл мэдэгдэхүүнтэй теорем

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Гурван үл мэдэгдэхүүнтэй теорем

– Тэгэхлээр та чинь хоёр нөхөртэй болж байгаа хэрэг үү?
– Тийм л болж байна, хоёр…

“Салхинд туугдагсад” киноны кадраас
“Иван Васильевич мэргэжлээ сольсон нь” киноноос

Саяхан Бельгид хардал­таас болон шүхэрчин эмэгтэй өөрийн дотны найз бүсгүйг 2007 онд хөнөөсөн хэргийг шүүж эхэлжээ. Мөрдөн байцаалтын явцад найз бүсгүйчүүд нэгэн эрэгтэйтэй харилцаатай байсан нь тогтоогдсон ба шүүхийн энэ ажиллагааны эхлэлтэй холбогдуулан Time сэтгүүл ХХ зууны хайрын гурвалжингийн өөрсдийн хит жагсаалтыг гаргахаар шийдсэн байна.  

Хайрын гурвалжин ер бусын бөгөөд энэ геомет­рийн холбоонд орол­цохоор  шийдэгсдэд аюултай гэдэгт эргэлзэх зүйлгүй. Ийм хачин байдалд орсон гурвал үргэлж шаналдаг нь тодорхой. Ша­налал бүхий л цаг хугацаанд анхаарал татаж иржээ. Time сэтгүүл эдгээр хүмүүсийг ХХ зуунд бусдаас илүү шаналгаатай байсан гэж үзэж байна.

10. Жоуи Рамон, Жонни Рамон ба Линда Даниэли

Жоуи ба Жонни Рамон хоёр 1970-аад онд гарч ирсэн Ramones гэх домогт рок панк хамтлагийг үндэс­лэгчид юм.  Жоуи ба Жон­ни хоёрын харилцаа ихээхэн хурцатмал бай­сан гэд­гийг олон хүн мэднэ. Жоуи зан муутай ба “амьдралд бүтэш­гүй санаа бодолтой” байсан нь хөгжимчдийн харилцаа муу байсны гол шалтгаан гэж Жонни нэг биш удаа ярьж байв. Гитарчин ба дуучин Ramones хоёрын тэр бие биенээ тэвчиж чадахгүй болсон нь Линда Даниэли гэдэг эмэгтэйгээс үүдэлтэй гэж ойрын хүмүүс нь ярьж байлаа. Нью-Йор­кийн хамт­лаг цэцэглэж байх үеэр тэр эмэгтэй Ramones-ийн  фронтмэн Жоуины ам­раг байгаад да­раа нь Жоннитай учир ур­гуулжээ. Хамтлагийн ги­­­шүү­­­дийн яриа­гаар тэр хо­ёр Лин­дагийн төлөө зо­дол­дож гол төлөв Жонни ялдаг байсан аж. Эцэст нь Жонни Линдатай суусан ба харин Жоуи амрагаа “хулгайлуулсандаа” түү­нийг өр­шөөж чадаагүй гэдэг.

9. Жорж Харрисон, Эрик Клэптон ба Патти Бойд

Патти Бойд гэдэг Бри­танийн модель, гэрэл зураг­чин эмэгтэй орчин үеийн рок-н-роллынхныг өөр­төө татаж чадсан байв. Тэрээр The Beatles хамт­лагийн  Жорж Харрисоныг эхлээд дурлуулж “Something” дууг нь бичүүлсэн юм. Дараа нь  блюз рокын гитарчин Эрик Клэптон тэр эмэгтэйд сэтгэл алдран “Layla” дуу­­гаа зориулж байжээ. Харрисоны найз Клэптон  Бойдод сэтгэл­тэй болсноо мэдрэх цагт тэр эмэгтэй “битлуудын” ги­тарч­ны эх­нэр болсон байлаа. Клэптон өөрт нь ямар хүнд байгааг 1970 оны “Layla” дуундаа өгүүл­сэн байдаг. Үүнээс дөр­вөн жилийн дараа Патти Харрисоноос салаад дур­ла­лын тухай гунигт дууныхаа зо­хиогч­той суужээ. Гэх­дээ тэд­ний гэрлэлт 1989 онд цуцлагдсан юм. Хоёр хөг­жимчин тэр эмэгтэйн тухай үргэлж сайнаар ярь­даг. Тэр гуравын хайр ямар байсныг тэр эмэгтэй 2007 онд хэвлэгдсэн “Жорж Харрисон, Эрик Клэптон ба би” гэсэн номондоо өгүүлжээ.

8. Бутч Кэссиди, Сандэнс Кид ба Этта Плэйс

Банк, галт тэрэг дээрэм­дэгчид ч хоорондоо дурла­даг. Америкийн дуулиантай гэмт хэргийн эзэд Бутч Кэссиди (жинхэнэ нэр нь Роберт Лерой Паркер) ба Сандэнс Кид (Гарри Алонсо Лонгбау) хоёр барих аргагүй дээрэмчид байсан ба хоёулаа Этта Плэйс гэдэг эмэгтэйд дурласан байв.
Тэдний харилцаа хэрхэн өрнөж байсан нь тийм тодорхой биш бөгөөд эдгээр хүмүүсийн үхсэн цагийг ч хэлэхэд хүндрэлтэй. Ярих нь Этта эхлээд Сандэнст ухаангүй дурласан гэх ба тэрээр анхны хууль ёсны нөхрөө орхиод түүн дээр ирсэн гэдэг. Плэйс 1900 онд “Зэрлэг дээрэмчид” бүлгийн гишүүн Бутч Кэссидитэй гэрлэжээ. Кэссиди түүнд бас л ухаангүй дурласан нь ойлгомжтой. Харин Сандэнс юу гэж түүнээс ухрах билээ. Ингээд төгсчээ.

7. Вуди Аллен, Миа Фэрроу ба Сун-и Превен

Вуди Аллен гэх найруу­лагч амьдарч байлаа. Кино­ны мастер юм чинь олон ч эмэгтэйг татсан байв. Нэгэн удаа жүжигчин бүсгүй Миа Фэрроутай тааралдаад сэтгэл нь алдарч 12 жил цуг амьдарчээ. Тэдний са­лал­тыг дэлхий даяар л харсан гэж болно. Хосуудыг Фэрроугийн өргөмөл охин солонгос бүсгүй Сун-И Превен салгажээ. Ямар ч байсан маэстро сэтгэлийн дуудлагаар дур­лах өөрийн эрхийг эдлэн 1997 онд Сун-Итай гэрлэсэн байна. Дараа нь хосууд хоёр охин өргөөд авчээ. Одоогоор Аллены гэр бү­лээс түгшүүртэй мэдээлэл гараагүй л байгаа.

6. Элизабет Тэйлор, Эдди Фишер ба Ричард Бартон

Элизабет Тэйлор “Клео­пат­ра” кинонд уригдах үедээ дуучин Эдди Фишерын (энүүхэндээ гэхэд дуучин түүний дөрөв дэх нөхөр нь) эхнэр байлаа. Зураг авалтын талбайд тэр хайраар дүүрэн эмэгтэй Марк Антонийн дүрд уригдсан Ричард Бар­тон­тай тааралдангуутаа л дур­ласан гэдэг. Марк Антонио, Клеопатра хоёрын үнсэлцэж байсан хэсгийн зураг авалт дээр найруулагч нь “Зогс, зураг авалт дуус­лаа” гэсэн команд өгсөн ч жүжигчид салж чадахгүй байсан гэх.
Өөрийн эхнэрийн шинэ дурлалын тухай сонссон Фишер бүхнийг залгисан дурлалд нь саад хийхгүй гэж мэдэгджээ. Бартон Тэйлор хоёр хоёр удаа нийлж, хоёр удаа салж байжээ.
Чарльз жонон, Камилла Паркер-Боулз. Фото: AFP

5. Ретт Батлер, Скарлетт О’Хара ба Эшли Уилкс

Та “Салхин туугдагсад” романыг уншсан уу? Ун­шаа­гүй бол ийм түүх бий. Скарлетт нөхөрт гарах хүсэлтэй. Тэрээр сүй тавигд­сан Эшли Уилксын эхнэр л байх ёстой гэж бодог­доно. Гэсэн ч Скарлетт Эшлитай ярилцах ёстой гэж шийднэ. Эшли түүнд ухаангүй хайртай гээд сүй тавигдсанаа буцаахгүй гэдэг. Хосуудын яриаг  Ретт Батллер сонссон байх ба тэр л Скарлеттын жинхэнэ хайр нь болдог. Харин тэр эмэгтэй өөр өөр эрчүүдтэй гэрлэсэн түүхтэй.

4. Ингрид Бергман, Петер Линдстром ба Роберто Росселини

Холливудын од Ингрид Бергман найруулагч Роберто Росселини хоёрын хайрын талаар гэрийн эзэгтэй на­раас гадна Америкийн Се­натад яригдаж байлаа. Тэр хайр Бергманыг бүхий л фронтоор бат бэхийг нь туршсан билээ. Эхлээд жү­жиг­чин эмэгтэй Петер Линдст­ромаас салаад Рос­селини­тай гэрлэв. Дараа нь Америкийн хэвлэлийн олон жилийн бай болж байлаа.
Бергман Линдстромаас салс­­ны дараа Росселинийн хайртай эмэгтэйгээ тоглуул­сан бүх киног шүүмжлэгчид ба үзэгчид үл тоомсорлов. Тэр эмэгтэй Италийн найруулагчтай хэдэн жил хамт амьдрахдаа хоёр хүүхэд төрүүлсэн байлаа. Тэдний хайр эцэст нь бас л сүйрсэн ба түүний дараа л шүүмжлэгч нар болон үзэгчид Бергманы тухай дахин санаж эхэлжээ.

3. Ильза Ланд, Рик Блэйн ба Виктор Ласло

“Касабланка” киноны энэ гур­­вал хайрын гурвал­жингийн жагсаалтын гурав­дугаарт бичигдэлгүй яахав. Тэр гурвалын нэг дүрийг нь нөгөө Ингрид Бергман бүтээсэн юм.
“Касабланка” киноны баат­руу­дын түүхийг бүгд л мэдэх болов уу. Ильза Ланд  бүхий л амьдралдаа уйваагүй америк эр Рик Блэйнд хайртайтай ч Чехийн чөлөөлөх хөдөл­гөөний удир­­дагч Вик­тор Ласлотай гэрлэсэн байдаг. Хоёр эрэгтэй Ильзад хайртай учир бүгдэд нь сайн байхаар эрмэлзэнэ. Гэхдээ бүгдэд яаж л сайн байх билээ.

2. Жюль, Жим ба Катрин

Жюль, Жим гэдэг авст­ри, франц хоёр найз аз жаргалыг хүснэ. Тэр хоёр Францын найруулагч Фран­суа Трюффогийн “Жюль ба Жим”  киноны баатрууд ба сайн найз нар байлаа. Тэд удалгүй Катрин гэдэг бүсгүйтэй таа­ралдаад дур­лац­гаана. Катрин Жюлийн эх­нэр болсон ч гэр бүлд нь тааламжгүй зүйл гарч ирэх учир тэр эмэгтэй заримдаа Жимд очдог. Жим ч тэднийд ирдэг. Ийм маягаар л гурвал амьдарч байдаг. Гэхдээ энэ бол кино л доо.

Ингрид Бергман ба Роберто Росселини. Фото: AFP
1. Жонон Чарльз, гүнж Диана ба Камилла Паркер-Боулз

Ер нь бол Чарльз жонон бүх насаараа л Камилла Паркер-Боулзад хайртай байгаа ба харин тэр эмэгтэй хатан хаан II Елизаветад таалагдаагүй гэж ярьдаг. Британийн хаан ширээ зал­гамж­лагч үзэсгэлэнтэй бүс­гүй Диана Спенсертай гэрлэж тэднийх хоёр хүүтэй болсон юм. Диана гүнж нөхрийгөө өөр эмэгтэйд хайр­тайг мэдэх учир аз жаргалтай байж чадсангүй.
Тэдний харилцаа, салалт ба гүнжийн эмгэнэлт үхэл, жононгийн шинэ гэрлэлтийг дэлхий даяар л харж байлаа. Өөрийн сэтгэлээс тат­галз­аагүй жонон 2005 онд Паркер-Боулзтай гэрлэсэн билээ.
Хайрын гурвалжингийн хит парад ийм ажгуу. Time энэ чансааг гаргахдаа хи­чээ­сэн нь мэдээж. Гэхдээ жагсаалтад эмгэнэл ба шог­лол дутагдаад байх шиг. Эмгэнэлийг нь Владимир Маяковский, Лиля ба Осип Брики, шоглолыг нь Жек өөрөө ярьж буй Марла Зингер, Тайлер Дерден на­рын түүхийг өгүүлсэн  Чак Паланикийн номын баатрууд өгч чадах байжээ. Байгаа нь байгаагаар л байг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж