Нарутогийн ээлжит сюрприз

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Нарутогийн ээлжит сюрприз

Японы Наруто хүүхэлдэй олон ангит киног монголын маанв хүүхэд багачууд залуус төдийгүй дэлхий даяар сайн мэднэ. Тэгвэл Наруто Шипүдэний үйл явдлаас сэдэвлэсэн Naruto Shippuden: Ultimate Ninja Storm 2 видео тоглоом энэ сарын 15-21-нд Хойд Америк, Европ, Япон даяар нээлтээ хийж байна. Тус хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн цуврал видео тоглоомууд хэдийнэ зах зээлд асар том хүлээлт үүсгэсэн байдаг бөгөөд одоо цаг үеийн хамгийн өндөр ашиг орлого бүхий тоглоомуудын нэг болж чаддаг. Naruto Shippuden: Ultimate Ninja Storm 2 нь мөн л тэдний нэг бөгөөд Cyber connect 2 болон Namco Bandai games нар бүтээсэн байна. Та шипүдэн цувралын 44 баатраас сонгон тоглох боломжтой ба ганц тоглогч төдийгүй олон тоглогч нэгэн зэрэг тоглож болно. Playstation 3 болон X box 360 платформууд дээр худалдаанд гарах тус тоглоом тун удахгүй хүүхэд залуусыг маань байлдан дагуулах бизээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж