Азийн наадмын тамирчдыг China UnionPay ивээн тэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Азийн наадмын тамирчдыг China UnionPay ивээн тэтгэнэ

Ирэх 11 дүгээр сарын 12-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотноо Азийн 16-р наадам болох бөгөөд манай улсын 300 орчим тамирчид 28 спортын төрлөөр оролцох гэж байна.
Спортыг тууштай дэмжигч Голомт банкны эрхэм түнш China UnionPay байгууллага Азийн 16-р наадамд оролцох Монголын баг тамирчдыг амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар боллоо. 2010 оны 10 дугаар сар 19-ний өдөр Монголын Үндэсний Олимпийн Хороо, Голомт банк, China UnionPay байгууллагууд “Азийн 16-р наадмын стратегийн түншлэл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд UnionPay юаний карт нь Монголын баг тамирчдын төлбөр тооцооны хэрэгсэл байх бөгөөд Голомт банк удахгүй харилцагчдынхаа гарт Монголын алдартай тамирчдын зурагтай шинэ Голомт UnionPay юаний картаар бэлэг барих гэж байна.
МҮОХ-ны албан ёсны түнш Голомт банк олимпийн спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, жил бүр МҮОХороонд ивээн тэтгэлэг өгөх, олимпийн жилүүдэд харилцагчиддаа хандсан онцгой урамшуулалт аян өрнүүлдэг уламжлалтай бол China UnionPay байгууллага Азийн 16-р наадамд оролцох тамирчдын төлбөр тооцооны хэрэгслийг хөнгөвчлөхөөр идэвхитэй ажиллаж байна. Дэлхийн даяар тархсан өргөн сүлжээ бүхий China UnionPay байгууллагатай хамтран Голомт UnionPay юаний картыг дэлхийн зах зээлд анх удаа нэвтрүүлсэн бөгөөд төлбөр тооцоогоо юаниар хийдэг хэн бүхний төгс сонголт болсон уг картыг Азийн наадамд Монголын баг тамирчид мөн хэтэвчнийхээ анд болгох юм.
Азийн 16-р наадмын албан ёсны түнш China UnionPay байгууллага болон МҮОХ-ны албан ёсны түнш Голомт банкны хамт олон Монголын баг тамирчдыг өмнөх Азийн наадамд үзүүлсэн амжилтаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Азийн 16-р наадамд оролцох Монголын баг тамирчиддаа спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж байна.

Эх сурвалж: www.olympic.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж