Волейболын залуучуудын УАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Волейболын залуучуудын УАШТ үргэлжилж байна

Волейболын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд тав дахь өдрөө үргэлжилж байна. Монголын волейболын холбооноос 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй тус тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 10 багийн тамирчид улсын аваргын төлөө өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний хэсгийн тоглолтууд даваа гаригт өндөрлөсөн бөгөөд энэ шатнаас шалгарсан эрэгтэй найм, эмэгтэй зургаан баг дахин хоёр хэсэгт хуваагдан хагас шигшээд өрсөлдөж байна.  Хагас шигшээ тоглолтууд өчигдөр эхэлж, нийт найман тоглолт болжээ. Өнөөдөр мөн найман тоглолт болох бөгөөд маргаашнаас финалын тоглолтууд эхэлж, баасан гаригт тэмцээний аваргууд тодрох юм.
Тэмцээний ерөнхий шүүгчээр МВХ-ны шүүгч Б.Нацагдорж ажиллаж байна.
Өчигдөр болсон тоглолтын дүн:
Эрэгтэй:
“Хилчин” 0:3 “Харх”
“Хар алт хаан” 1:3 “Ноён”
“Булган” 2:3 “Уурхайчин”
“Дарханы Хасу Мегаватт” 3:2 “ХААИС Витафит”
Эмэгтэй:
“Уурхайчин 53” 0:3 “Уурхайчин”
“Хасу Мегаватт” 3:0 “Тэнүүн огоо”
“Уурхайчин 53” 0:3 “ХААИС Витафит”
“Хасу Мегаватт” 0:3 “МУБИС”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж