Карачид дахин халдлага болж 25 хүн амь үрэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Карачид дахин халдлага болж 25 хүн амь үрэгдлээ

Пакистаны Карачи хотод дахин аллаг болж, 25 хүн амь үрэгдсэн байна. Тэдний 12 нь автомашины сэлбэгийн зах дээр байхдаа зэвсэгт халдлагад өртсөн байна. Амь үрэгдсэн бүх хүмүүс энгийн иргэд байжээ. Аравдугаар сарын 16-наас хойш эхэлсэн үймээнээс хойш 50 гаруй хүн одоогийн байдлаар амиа алдаад байгаа юм. Гэрчүүдийн хэлж буйгаар зэвсэглэсэн этгээдүүд Карачи хотын гол гудамжуудаар тархаж, энгийн иргэдийг хөнөөж байгаа аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж