Обама: Венесуэл хариуцлагатай хандах ёстой

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Обама: Венесуэл хариуцлагатай хандах ёстой

Ерөнхийлөгч Барак Обама мягмар гаригт Венесуэл цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө энхийн зорилгоор хэрэгжүүлэх эрхтэй боловч цөмийн зэвсэг дэлгэрүүлэхээс зайлсхийх үүрэгтэй гэдгийг анхааруулжээ.
Цагаан Ордонд испани хэлтэй хэвлэлийнхэнд зориулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр ерөнхийлөгч Обама “Венесуэл хариуцлагатай хандаж байх шаардлагатай байна” гэж ярисан байна.
“Цөмийн хөтөлбөрийн хувьд манай ойлголтоор Венесуэл энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд бас цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх, ийм төрлийн зэвсэг олж авахгүй үүрэгтэй гэдгээ баталгаажуулах ёстой. Үүнийг бид бүх орны хувьд нэгэн адилаар хэрэгжүүлж байдаг. Энэ шаардлагыг хэрэгжүүлж байгаасай гэдэгт найдаж байна” гэж Барак Обама мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Уго Чавес өнгөрөгч долоо хоногт Венесуэлд атомын анхны цахилгаан станц байгуулах талаар ОХУ-тай тохиролцоонд хүрсэн билээ.
Обама АНУ-ын засгийн газар “Венесуэл болон АНУ, Венесуэл түүний хөрш орнуудын харилцаа нь дахь  сөргөлдөөнийг улам гүнзгийрүүлэх ямарч сонирхолгүй байгаа ба бас утга учиргүй гэж үзэж буйг” нотлон ярьжээ.
Чавесийн засгийн эрх барьсан 11 жилийн туршид Венесуэл, АНУ-ын харилцаа ихээхэн хүндрэлтэй байсан бөгөөд Чавес АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийг венесуэлийн засгийн газрын эсрэг хуйвалдаан зохион байгуулж байна гэж удаа дараа буруутгаж ирсэн билээ.

Эх сурвалж: Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж