Грек цагаачлалын хямралд нэрвэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Грек цагаачлалын хямралд нэрвэгдлээ

Грекийн нутаг дэвсгэрт байгаа мянга мянган цагаач иргэд Туркийн хилийг хууль бусаар зорчин гарах эцсийн оролдлогоо хийгээд хувь заягаа хөсөр хаяхаас өөр аргагүй болоод байна. Грекийн засгийн газар НҮБ-аас “хүн төрөлхтөний хямрал” гэж нэрлэсэн энэ байдлаас гэтлэн гарахын тулд Европийн Холбоонд хандаж, тусламж хүсэхээр шийдвэрлэжээ.
Грек улс энэхүү бий болсон байдлыг “сөрөн зогсох чадваргүй боллоо” гэж Цагаачлалын албаны сайд мэдэгдсэн байна. Нэн ялангуяа тус орны хойд хэсэгт байдал хүндэрч байгаа юм байна.  Бид европийн холбоонд хандаж, “манай орны хувьд хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхийг уриалахаас өөр аргагүй боллоо” гэж сайд мэдэгдсэн байна.
Зөвхөн 2010 онд 34000 гадаадын цагаач  иргэдийг грекийн цагдаа нар саатуулжээ. 2009 онд 9000 тохиолдол гарсан байна.
Энэ онд  гадаадын 44 иргэн Эвро голыг нууцаар гатлах гэж байгаад амь насаа алдсаныг НҮБ-ын  Дүрвэгсдийн комиссоос “хүн төрөлхтөний гамшиг” учирч байна гэж дүгнэсэн аж.
Магреб, баруун африк, афганистан, пакистан, сомалийн цагаач иргэд голцуу байгаа бөгөөд Итали, Испани зэрэг европийн орнууд хилийн хяналтаа чангатгасан тул Грекээр дамжин европийн бусад орнуудад нэвтрэх гэсэн тэдний оролдлого бүтэлгүйтэж байгаа байгаа юм байна.
Европийн Холбоо 2013 он хүртэл Грект 300 сая евро, өнгөрөгч 10 дугаар сард нэмэлт 200 сая евро олгохоор амлаад байгаа боловч Грекийн нутгаар дамжин өнгөрөх гэсэн гадаадын цагаач иргэдийн асуудлыг шийдвэрлэх хүч тэнхээ нь хүрэлцэхгүй болжээ.
Грекийн эрх баригчид дээрх мөнгийг гадаадын цагаачдыг бөөнгөөр нь түр саатуулах газруудад унтах байр, эмнэлгийн тусламж үзүүлэх, нийтийн бие засах газрууд бий болгох ёстой боловч хэрэгжүүлэх чадваргүй болж, цагаачдыг зөнд нь хаяхаас өөр аргүй байдалд оржээ.
Европийн орнууд хил хязгаараа чангатгаснаас Грекийн нутагт гацаанд орсон гадаадын иргэд 30 хоногийн дотор грекийн нутгийг орхин гарах шаардлага аваад хэрхэхээ мэдэхгүй байгаа аж.
Эдүгээ Грекийн нутагт  гадаадын “бичиг баримтгүй” 250000 иргэн байна гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж