Одод “Силвер Чингис”-тэй үдшийг өнгөрөөлөө

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Одод “Силвер Чингис”-тэй үдшийг өнгөрөөлөө

Өнгөрсөн амралтын өдөр үндэсний шилдэг арван компанийн нэг “UFC” групп дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц “Силвер Чингис” сархдын албан ёсны нээлтийн ажиллагааг зохион байгууллаа. “Iloft function house”-д болсон энэхүү үдэшлэгт бизнесийнхэн, рок попын одод, урлаг соёлынхон, загвар өмсөгчид болон “Чингис” брэндийн үнэнч хэрэглэгчид хүрэлцэн ирсэн байв. Зочдыг их эзэн Чингис хааны морьтон баатар эрс, хацар гоо монгол хатад мэхийн ёслосоор угтаж авсан юм. 2010 онд Европын төдийгүй дэлхийн улс орнуудын чанар, нэр хүндийн шалгуурын нэг болох “Monde selection” олон улсын чанарын шалгаруулалтын тэмцээнээс хамгийн дээд шагнал болох шижир алтан медалийг хүртсэн үндэсний “Силвер Чингис” брэндийг “өлгийдөн” авах хүндтэй бөгөөд нэр төртэй энэхүү үдэшлэгт оролцохоор танхим дүүрэн зочид цугласан байлаа. Салбар, салбарын тэргүүлэгчдийг нэг дор цуглууж чадсанаар энэхүү үдэшлэг онцлогтой байв. Яг л гадаадад болдог үдэшлэг мэт ирсэн зочид улаан хивсэн дээгүүр алхан гэрэл зургаа татуулж, амтат коктейл шимэн дотогш орж байлаа. Зочдыг мөнгөлөг өнгөөр чимэглэн зассан том, том багана бүхий тансаг танхим угтан авсан. Сонгодог хөгжмийн тоглолтоор эхэлсэн “силвер” үдэш ирсэн зочдоо уйдаахааргүй, гайхалтай өрнөсөн юм.       

Поп хатагтай “Силвер Чингис”-ийн үдэшлэгийг чимэв

Энэхүү үдшийн арга хэмжээ “Силвер Чингис”-ийг “өлгийдөн” авах албан ёсны нээлтийн үдэшлэг байсан учраас тэнд хүрэлцэн ирсэн зочид мөнгөн эдлэлээр гоён хүндэтгэл үзүүлсэн юм. Зарим зочид мөнгөлөг өнгийн даашинзаар гоёсон бол, зарим нь гэрэлд гялбан нүд унагах чамин зүүлтээр “Силвер Чингис”-ийг илэрхийлж байв. Үдэшлэгийн эхэн үед зууны манлай дуучин Б.Сарантуяа “Миний дуу”-гаа дуулж, тэнд цуглагсдыг байлдан дагуулсан. Тэрээр тайзан дээр гарч ирээд “Идээний дээж сархдыг эрт дээр үеэс хэрэглэсээр ирсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр чанаржиж байгаад баяртай байна. Олон улсын тавцанд Монголын нэрийг үргэлж өндөрт өргөж байдаг “UFC”-ийн хамт олонд талархал илэрхийлье” хэмээж байлаа. Үргэлж шинийг санаачилдаг эдний хамт олон эх орондоо анх удаа төмрөөр товойлгон урласан шошготой болжээ. Энэ нь тэнд цугласан хүмүүсийн сонирхлыг татаж байлаа. Зарим нь бүр үнэн үү гэсэн шиг товгор хээг нь тэмтэрч үзэн, дуу алдаж байсан юм. Зочид үндэснийхээ шинэ брэндийг амтлан үзээд “Зөөлөн, бас амттай юм” гэж магтаж байсан. “UFC”-ийнхэн уламжлалт шүүлтүүрийн үндсэн элемент нь дан ганц хусны идэвхижүүлсэн нүүрс байсныг наргил модны идэвхижүүлсэн нүүрс, циолит, цахиур зэрэг шүүлтүүрийн өндөр чадамжтай элементүүдээр баяжуулсан гэсэн. Энэ нь усны бүтцийг молекулын түвшинд өөрчилж “Силвер Чингис” сархдын амт, үнэрийг онцгой зөөлөн, зөв бүтэцтэй болгоход нөлөөлжээ.

Б.Сараагийн дуун дээр бүжиглэн нүүр хагарсан зочид бие биедээ ажлын амжилт хүсэн, “Силвер Чингис” мэт дэлхийн хэмжээнд нэрээ дуурсгах амжилтаар дүүрэн байхыг ерөөж байв. Б.Сараагийн дараагаар DZ Man буюу Х.Дашзэвэг тайзнаа гарч ирэн “Өнөөдөр би энд жинхэнэ эрх чөлөөг мэдэрч байна. Алив бүгдээрээ жаахан хөгжилдье л дөө” хэмээн уриалаад “Цэнгэн хөгжилдье” дуугаа дуулсан. Энэ үеэр тайзан дээр драмын театрын жүжигчид гарч ирэн зочдыг уриалан бүжиглэж эхлэв. “Силвер” үдшийн зочид цоо шинэхэн сархад хүртэнгээ эрх чөлөөгөө жинхэнэ мэдэрч байлаа. Энэхүү үдэшлэгт зууны манлай дуучин Б.Сарантуяа, Ардын жүжигчин П.Цэрэндагва, С.Мэндбаяр, Н.Сувд, Ж.Оюундарь, “Өнгөт инээд” хамтлагийнхан, Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчид, DZ Man, “Камертон” хамтлагийн дуучин Мээдээ, “Никитон”-ы Баачка, “Номин талст”-ын Хаянаа, найруулагч Б.Баатар, дуучин С.Наран, С.Дашдондог, Отгоо, “Хар сарнай”-н Амраа, “Киви”, “Мотив”, топ модель Х.Уранцэцэг, Б.Ундраа зэрэг урлаг, соёлынхон хүрэлцэн ирж нэгэн үдшийг “Силвер Чингистэй” хамт өнгөрөөсөн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж