Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Гавьяат зураглаач

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд олон хүн төрийн нэр хүндтэй шагнал хүртсэний нэг нь МҮОНТ-ийн найруулагч, зураглаач Очирын Бат-Эрдэнэ байлаа. Парламентын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлахад түүний оруулсан хувь нэмрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өндрөөр үнэлж, ийнхүү Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан нь тодорхой.

Төрийн үйл ажиллагааг түмэн олонд хүргэх, тэр дундаа бодит байдлыг байгаагаар нь дамжуулна гэдэг амар ажил биш. Мөрөн дээрээ тавьсан камераа барагтай л бол буулгадаггүй түүнийг залуу сэтгүүлчид “Баагий ах ч бяртай эр шүү” хэмээн тоглоом шоглоом хийх нь бий. Баагий ах мэргэжлийн онцлогоос хамааран нэг нүдээ байнга анивчиж явдаг. Үүнийг нь мөн л эмэгтэй сэтгүүлчид “Баагий ах охидууд руу дандаа ирмэж байдаг юм” гэж явуулна. Ямартай ч төрийн үйл хэргийг түмний нүднээ ил тод байлгах үүргээ насаараа нэр төртэй биелүүлсэн түүний хөдөлмөрийг төр засаг үнэлсэн шиг үнэллээ. Өмнө нь төрөөс шагнал хүртэж буй хүмүүсийн дүрсийг Баагий ах бараг бүгдийг нь телевизийн алтан фондонд мөнхжүүлсэн гэхэд болно. Харин өдгөө өөрөө тэрхүү азтай хүмүүсийн нэг боллоо Танд баяр хүргэе.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж