Rio Tinto салбараа өргөжүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Rio Tinto салбараа өргөжүүллээ

Уул уурхайн салбарын гигант Rio Tinto 3,1 тэрбум ам.долларын өргөтгөлийг Австралийн төмрийн хүдэр олборлолтод хийснээ зарласан бөгөөд энэ нь Австралид хэрэгжих уул уурхайн хамгийн том төсөл болох юм. Энэ өргөтгөлийг хийснээр төмрийн хүдэр олборлолт 220 сая тонноос 283 сая тонн буюу 30 хувь нэмэгдэнэ гэжээ. Төмрийн хүдэр нь ган үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болдог байна.

Rio Tinto болон BHP Billiton компаниуд Австралийн төмрийн хүдрийн салбарт хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэнээс хоёр хоногийн дараа өргөтгөлийн тухай зарласан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж