Үр тарианынхаа хэрэгцээг 100 хувь хангана

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Үр тарианынхаа хэрэгцээг 100 хувь хангана

Монгол
Улс 2005 онд 75 мянган тн буудай хураан авч байсан бол энэ тоо ирэх жил
нь 130 болтлоо өссөн байна. Харин 2007 онд 114 мянган тн ургац хураан
авч буудайн хэмжээ буцаад буурчээ. Энэ үзүүлэлт “Атрын-3” аян
хэрэгжсэнээс хойш тогтмол өсч, 2008-2010 онд манай улс нэг сая тонн
буудай хураан авч үр тарианыхаа жилийн хэрэгцээг 100 хувь хангах болзлыг
хангажээ. Мөн эх орны хөрсөнд ургасан төмсөөр ард иргэдээ 100 хувь
хангаж чадахуйц нөөцөлж авсан, гол нэрийн хүнсний ногоогоор 60 хувь
хангах боломжтой болсон байна. Дээрх ургацын  дүн мэдээг Хүнс хөдөө аж
ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай өчигдөр Ерөнхий сайдад
танилцууллаа.  Мөн энэ үеэрээ буудайн чанар ч өмнөх жилийнхээс сайжирч
цавуулаг өндөртэй, бусад стандарт шаардлагыг бүрэн хангаж байгаа хэмээв.

Монгол Улсын Ерөнхий сайд “Үр тариа, төмсний хэрэгцээг эх
орныхоо ургацаар хангана гэдэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах таатай
боломж. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг. Бид болж бүтэж байгаа ажлаа
дэмжиж, хүмүүстээ урам өгч байх учиртай” гэсэн юм.  Мөн “Бүтээж чадаж
байгаа нь сайхан байна. Үр тариа, төмс хүнсний ногоогоор дотоодын
хэрэгцээгээ хангахаас гадна ургацаа экспортод гаргах, уул уурхайгаас
дутахааргүй эх үүсвэр олох боломж газар тариалангийн салбарт эдийн засаг
болоод нийгмийн талаасаа байгаа гэдгийг та бүхэн сайн ойлгож байгаа”
гэдгийг салбарын сайдад хандаж хэллээ.

Засгийн газрын тэргүүн
хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллаж байгаа нийт ажилтан,
ажилчид, тариаланчид, бүх хүмүүст баяр хүргэж байгаагаа сайдаар нь
дамжуулж буйгаа уулзалтын үеэр тэмдэглээд тэдний цаашдынх нь ажилд
амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж