Филиппинд дахин автобус дэлбэлж, найман хүнийг хороов

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Филиппинд дахин автобус дэлбэлж, найман хүнийг хороов

Пүрэв гаригт Филиппиний өмнөд хэсэгч зорчигч тээвэрлэсэн автобусанд бөмбөг дэлбэлж, найман хүн амь үрэгдэж, арван хүн шархаджээ. Автобусанд 50 гаруй зорчигч байсан байна. Эрх баригчид энэ халдлагыг лалын зэвсэгт бүлэглэлийг буруутгаж байгаа юм. Дэлбэрэлт маш хүчтэй байсан аж. Хохирогчдын хоёрынх нь бие хэд хэдэн хэсэгт хуваагдсан гэнэ. Одоогийн байдлаар энэ халдлагыг яг хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гэрийн аргаар хийсэн тэсрэх бөмбөг автобусанд дэлбэрч, зургаан хүнийг гэмтээж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж