БНХАУ-ын шинэ бодлого Азийн хувьцаанд нөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын шинэ бодлого Азийн хувьцаанд нөлөөлөв

БНХАУ бодлогын хүүгийн төвшинг гэнэт нэмэгдүүлснээс болж Азийн хөрөнгийн биржүүд дээр хувьцааны үнэ уналаа. Японы бирж дээр хувьцааны үнэ хоёр хувиар унасан бол Хонг Конгийн бирж дээр мөн уналт харагдаж байна. Түүнчлэн АНУ-ын биржүүд дээр хувьцааны ханш буурч байгаа билээ. Энэ нь тус улсын хамгийн том банк болох “Bank of America” гуравдугаар улиралд 7,3 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласантай холбоотой юм.

БНХАУ инфляцийг бууруулж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор зээлийн бодлогын хүүгийн төвшинг нэмсэн байна. Тус улсын хувьд 2007 оноос хойш нэг ч удаа хүүгийн төвшинг өсгөж байгаагүй юм. БНХАУ-ын Ардын банк хүүгийн төвшиг 5,31 хувиас 5,6 хувь хүртэл нэмэх болсон байна. Харин нэг жилийн хадгаламжийн хүү 2,25 хувиас 2,5 хувь болж байгаа аж.

Энэ алхам хөрөнгө оруулагчид болон шинжээчдийг цочирдуулсан байна. Түүнчлэн тус улсын эдийн засгийн хөгжил удааширч, түүхий эдийн хэрэгцээ буурах хандлагатай болж байгаа юм. Сүүлийн жилүүдэд Хятадын томоохон хотуудад инфляцийн төвшин өсч байгаа. Харин хүүгийн төвшинг нэмсэнээр банкны зээл олголт буурч, эдийн засгийг хөргөх ач тустай хэмээн Засгийн газар үзэж байна.Тус улсын эдийн засгийн өсөлт 9,6 хувь байсан байна.

Японы “Nikkei” биржийн индекс 1,7 хувиар, Хонг Конгийн “Hang Sheng” биржийнх 0,6 хувиар буураад байгаа бол АНУ-ын “Dow Jones”-ын индекс 1,5 хувиар унажээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж