Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.10.23-нд нийтлэгдсэн

Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хуралдаан болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол, Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны ээлжит VI хуралдаан энэ сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.

    Хамтарсан хорооны Монголын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Туркийн хэсгийг Туркийн Шадар сайд бөгөөд Төрийн сайд Бүлент Аринч нар тэргүүлнэ.

    Хамтарсан хорооны хуралдаанаар хоёр талын харилцааны өнөөгийн байдал, харилцааг цаашид өргөжүүлэх боломж, хэрэгжүүлэх бололцоо бүхий төслүүдийн талаар санал солилцохоос гадна худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүч, дэд бүтэц, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар яриа, хэлэлцээ хийнэ.

    Мөн тус хуралдааны үеэр Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Туркийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг, Монголын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Туркийн Улсын төлөвлөлтийн хороо хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт тус тус гарын үсэг зурна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж