Орос ба НАТО хэт яаран ойртож болохгүйг Меркель хэлэв

Хуучирсан мэдээ: 2010.10.23-нд нийтлэгдсэн

Орос ба НАТО хэт яаран ойртож болохгүйг Меркель хэлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ангела Меркель ба  Андерс Фог Расмуссен. Фото: AFP

    Германы канцлер  Ангела Меркель Берлин хотноо НАТО-гийн  ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссентай уулзахдаа Хойд Атлантын холбоог Оростой хэт яаран ойртохын эсрэг байгааг хэлсэн тухай Deutschland Funk мэдээлэв.

     “Талууд бие биеэсээ хэтэрхий их зүйлийг шаардах ёсгүй” гэж Меркель хэлэв. Ирэх сарын 19-нд Лиссабон хотноо болох НАТО-гийн саммитад Оросын ерөнхийлөгч ирнэ гэж төлөвлөсөн нь том алхам гэж Меркель онцолсон байна. Меркелийн хэлснээр ОХУ ба НАТО гарч болох аюул заналын хамтарсан дүн шинжилгээг хийгээд дараа нь хамтран ажиллах чиглэлээ тогтоох ёстой аж.

    Сануулахад, Оросыг АНУ-ын тусламжтайгаар Европт байгуулах пуужингийн довтолгооны нэгдсэн системд оруулах саналыг НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен гаргасан бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев ОХУ-НАТО-гийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа хэлээд эвслийн Лиссабоны саммитад хүрэлцэн очно гэсэн байна.

    Орос-Франц-Германы гурван талт дээд хэмжээний уулзалт дээр Николя Саркози ба Ангела Меркель хоёр түүнийг ийм алхмыг хүлээн авахад хүргэсэн гэж мэдээлсэн байв. “Орос улс НАТО-гийн саммитад оролцох болсонд би баяртай байна” гэж Меркель мэдэгджээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж