“Дэлхийн мисс 2010” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.23-нд нийтлэгдсэн

“Дэлхийн мисс 2010” үргэлжилж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хятад улсад болж байгаа “Дэлхийн мисс-2010” уралдаан үргэлжилсээр байна. Энэхүү тэмцээнд Монгол улсыг төлөөлөн мисс А.Сарнай оролцож байгаа юм.

    Хятадын Хайнань мужид болж буй “Дэлхийн мисс”-ийн 60 дахь удаагийн тэмцээнд нийт 124 улсын сайхан бүсгүйчүүд өрсөлдөнө.Цаг агаарын хүнд байдлаас хойшлогдсон “Шилдэг усны хувцас” уралдаан болж өнгөрлөө. Энэ уралдаанд Пуэрто Рикогийн мисс Лиз Ласанта тэргүүлж, Америк, Норвег, Хятад, Полинезийн бүсгүйчүүд дараалжээ.

    “Хамгийн авьяастай мисс” шалгаруулах уралдаан 24-нд дүнгээ гаргах юм. Мөн хамгийн өвөрмөц даашинзтай бүсгүй шалгаруулахад Монгол, Зимбабвегийн миссүүд тэргүүлжээ. Харин “Дэлхийн мисс” энэ сарын 30-нд тодрох ажээ.

    Энэ жилийн миссийн тэмцээнд өрсөлдөж буй бүсгүйчүүд Хятадын цагаан хэрэм, Олимпийн тосгон, Шанхайд болж буй үзэсгэлэн зэргийг үзэж сонирхсон. Мөн Өвөрмонголын Ордос аймагт “Чингис хаан” аяллыг зохион байгуулсан юм.

    “Дэлхийн мисс” шалгаруулах уралдаан анх 1951 оноос эхлэн явагдсан бөгөөд ялагч нь Лондон хотноо амьдран, дэлхий даяар аялж буяны ажил хийдэг уламжлалтай юм.

    А.Сүндэр
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж