Хөрөнгө оруулалтын зарим ажил 50 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.10.24-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын зарим ажил 50 хувьтай байна

Нийслэлийн хөрөнгө  оруулалтын газар нь  172 аж ахуй нэгж, байгуулагатай  гэрээ хийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа төдийгүй нийтдээ 50,2 тэрбум төгрөгийн өртөгтэй  353 төсөл хэрэгжүүлж буй  ажээ. Эдгээрээс  239 ажлын гүйцэтгэл  76 хувьтай байгаа юм. Сургуулийн дээвэр, цэцэрлэгийн их засвар,  сургуулийн их засвар,  дүүрэг хороодын байрны засварын ажил 95-100 хувьтай байгаа бол  цэцэрлэгийн шинэ байр,  сургуулийн спорт заал, лифт шинэчлэл зэрэг ажил ердөө 50 гаруй хувьтай байна. Энэ жилийн хувьд хөрөнгө оруулалтын зарим ажлыг дүүргүүдэд эрх шилжүүлэн гүйцэтгүүлсэн. Дүүргүүдээс Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүрэг эрх шилжүүлсэн ажлын  гүйцэтгэлээрээ бусдаасаа дээгүүр үзүүлэлттэй гарчээ.

Д.Цэц
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж