Америк оюутныг хятадын тагнуулчаар буруутгажээ

Хуучирсан мэдээ: 2010.10.24-нд нийтлэгдсэн

Америк оюутныг хятадын тагнуулчаар буруутгажээ

АНУ-ын иргэн Glenn Shriver-ийг Хятадын засгийн газрын даалгавраар АНУ-ын Тагнуулын төв газарт нэвтрэн орохыг оролдсон буруутан гэж ял тулгажээ. Хятадын тагнуулын албатай байгуулсан гэрээ, авсан мөнгөө америкийн тагнуулын байгууллгын хараа хяналт, нүднээс далдлан нууж байсан гэсэн байна.

Shriver нь 28 настай бөгөөд АНУ-ын батлан хамгаалахтай холбогдсон мэдээлэл, материал  худалдан авч байсан юм байна. Тэрээр 2004 оноос эхлэн 20 орчим удаа  хятадын тагнуулын албаны хүмүүстэй уулзаж, хятадын тагнуулын албанаас 70000 доллар хүлээн авсан гэж мэдүүлсэн байна.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж