Грек тэтгэврийн ядууст 100 сая еврогоор тусална

Хуучирсан мэдээ: 2010.10.24-нд нийтлэгдсэн

Грек тэтгэврийн ядууст 100 сая еврогоор тусална

Грекийн тэтгэврийнхэн. Фото: AFP

Грекийн Засгийн газар  жилийн орлого нь 10,5 мянган евро байгаа тэтгэврийнхэнд нэмэлт тусламж болгон 100 сая еврог гаргаж байгаа тухай Agence France-Presse мэдээлэв.
Жилдээ 7000 евроноос бага тэтгэвэр авдаг хүмүүс арванхоёрдугаар сард 300 евро, 7-1,5 мянган евро авдаг хүмүүс 100 евроны нэмэлт мөнгө авах юм.

Бүс нутгийн сонгуулийн өмнө одоо засгийн эрх барьж байгаа социалистууд ийм арга хэмжээ авч байна. Аравдугаар сард засгийн эрх авсан социалистуудад энэ арваннэгдүгээр сарын сонгууль анхны шалгалтуудын нэг  нь болно.

Нэмэлт зардлыг Засгийн газар нь төсвийн хямралд гүнзгий ороод байгаа үедээ хийж байна. Грек хэт их зээл авснаас тэр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 120 хувьтай тэнцэхээр болж  улс нь дампуурахдаа хүрсэн байна. Гэвч Грекийг Европ ба ОУВС-гийн зээл аварсан юм. ОУВС-гийн зээлийн нөхцөлд  Грек төсвийн зарлагаа эрс бууруулах ёстой. Ингээд эрх баригчид нь тэтгэврийн хэмжээг 10 хувиар хассан юм.

Энэ болон бусад  арга хэмжээ нь олон тооны эсэргүүцлийн жагсаал цуглаан гаргахад хүргэсэн юм.

Эх сурвалж: Lenta.ru. Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж