Сангийн сайд нар ОУВС-гийн шинэчлэлээр тохиролцов

Хуучирсан мэдээ: 2010.10.24-нд нийтлэгдсэн

Сангийн сайд нар ОУВС-гийн шинэчлэлээр тохиролцов

Доминик Стросс-Кан Кенжуд болсон G20-ийн сангийн сайд нарын саммит дээр . Фото: AFP

Agence France-Presse  мэдээлснээр “Их хорийн” Сангийн сайд нар Олон улсын валютын санг шинэчлэх талаар тохиролцож чадсан байна.  Сангийн сайд нар ОУВС-гийн Гүйцэтгэх зөвлөлийн хоёр суудлыг хөгжиж буй орнуудад өгөхөөр болжээ. Энэ удаагийн шинэчлэл сангийн түүхэнд томоохон нь болно гэж ОУВС-гийн тэргүүн Доминик Стросс-Кан  сэтгүүлч нарт ярив.

Reuters агентлагийн мэдээгээр Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн тоо өмнөхийн адил 24 байх ажээ. Хөгжиж буй орнуудад өгөх нэмэлт хоёр суудлыг Европын орнуудын өнөөг хүртэл хувааж чадахгүй байгаа 8-9 суудлаас авах гэнэ.

“Их хорийн” Сангийн сайд нарын уулзалт Өмнөд Солонгосын Кенжу хотод болж буй бөгөөд  G20-ийн гишүүдийн дээд хэмжээний Сөүлийн ирэх сарын уулзалтын бэлтгэл арга хэмжээ нь юм.

Эх сурвалж: Lenta.ru. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж