Тэмээ өсгөсөн сум, тэмээчнийг шалгарулна

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Тэмээ өсгөсөн сум, тэмээчнийг шалгарулна

Жил жилээр тоо толгой нь цөөрсөөр монгол тэмээг өсгөх, ашиг шимийг нь дээшлүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас  уралдаан зарлажээ.  Тэмээн сүргийнхээ тоо толгойг сүүлийн хоёр жил дараалан өсгөсөн байх, нийт сүргийн 35-аас доошгүй хувь нь хээлтэгч байх, 100 ингэнээс бойжуулсан ботгоны тоо тухайн жилийн улсын дунджаас илүү байх зэрэг болзлыг хангасан хоёр сумыг шалгаруулах юм байна. Шилдэг тэмээчнийг шалгаруулах болзолд тэмээн сүргийн хорогдол гаргаагүй, ингэ бүрээс ботго бойжуулсан байх, нэг тэмээнээс ашигласан ашиг шимийн гарц нь тухайн үүлдэр, омгийн ашиг шимийн дунджаас дээгүүр байх, тэмээ маллах арга туршлагаа залуу тэмээчдэд эзэмшүүлсэн байх, төллөсөн ингэнийхээ 70-аас доошгүй хувийг сааж, бүү цагаан идээ бэлтгэж зах зээлд нийлүүлдэг байх зэрэг шалгууруудыг багтаажээ. Тэмээгээ өсгөсөн сум, тэмээчний талаарх материалыг арваннэгдүгээр сарын 20-ны дотор ХХААХҮ-ийн яаман дээр хүлээн авах бөгөөд шилдэг сумыг хоёр сая төгрөг, шилдэг тэмээчин нэг бүрийг нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж