350 мянган тонн үр тариа хураажээ

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

350 мянган тонн үр тариа хураажээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ жил Монгол Улс 330 мянган тонн үр тариа хураан авна гэж тооцоолж байсан ч түнээс давж,  350 мянган тоннд хүрчээ. Дэлхий дахинд хүнсний хомсдол нүүрлэж болзошгүй байгаа энэ үед тариаланчид үр тариагаа ийнхүү хангалттай хураан авсан нь бахдам амжилт гэнэ. Одоо харин хураасан үр тариагаа зориулалтын агуулахад хадгалж, чанарыг нь алдуулахгүй байх нь чухал байгаагийн зэрэгцээ улсын нөөцөд худалдан авах нэг тонн улаан буудайг хэдэн төгрөгөөр үнэлэх,  урамшуулалд нь хэдэн төгрөг олгох вэ гэдгийг сураг тавин хүлээж суугаа аж. Мөн манай улс төмснийхөө 60 хувийг, бусад хүнсний ногооны 100 хувийг дотоодынхоо нөөцөөр хангах боломжтой болсон юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж