Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 26

Аравдугаар сарын 26-ны баяр

Австри улсын үндэсний баяр

 1955 оны энэ өдөр Австрийн парламент тус улсын төвийг сахисан зарчмыг заасан Үндсэн хуулиа баталжээ. Тус орны гадаад бодлогын зарчим нь төвийг сахисан үзэл гэж зарлагдсан ба энэ өдрийг орчин цагийн Австри үүссэн баяр гэж тэмдэглэдэг.  Албан ёсны нэр нь Австрийн бүгд найрамдах улс.  Хойд хэсгээрээ Герман, Чех, өмнөд хэсгээрээ Итали ба Словени, зүүнээрээ Унгар, Словак, баруунаараа Лихтенштейн ба Швейцаритай хиллэдэг. Нийслэл нь Вена.

Өдрийн ишлэл

“Хувилгаан эцгүүд та нар надад хараалаа илгээж байна. Харин би та нарыг адислая. Та бүгдийн сэтгэл зүрх минийх шиг цэвэр байг, та нар над шиг итгэл үнэмшилтэй байгаасай гэж би хүснэм”

(Никос Казандзакис, 1957 оны аравдугаар сарын 26-нд нас баржээ.)

Никос Казандзакис

Никос Казандзакис нь христийн шашны янз бүрийн зэрэг төвшин зохиолыг нь хЕвропын сүүлчийн зохиолч юм. “Христийн сүүлчийн хорхой хүрэлт” гэсэн дуулиантай романы дараа тэрээр хөөгдмөл амьдралд оржээ. Түүнийг амьд байхад уг романыг Грект хэвлэсэн байсан ч тэрээр эх орондоо ирэх эрсдэлийг хийгээгүй юм.

 Бусад ишлэлээс: ”Төрөлх эх орноосоо алсад байхад түүнийг улам их бодож хайрлах ажгуу. Харин би Грекдээ ялимгүй үзэгдэл, хуйвалдаан, тэнэглэл, лидерүүдийн дутуу дулимаг ард олныг ядуурлыг  харах юм. Алсаас бол бүдүүлэг зэрэмдгийг ялгахад бэрхтэй бөгөөд жинхэнэ хайр хүрсэн орны төрхийг бүтээхэд амархан”  “Амьдрал бол баатарлаг аян, харин шүтээн биш”

“Дээд зэргийн буянтан байх нь эрх чөлөөтэй байхдаа ч биш харин эрх чөлөөний төлөө тэмцэгч байхад л оршино”

“Бид өөрсдийн үйлдэлдээ бусдаас хамаарах ёсгүй гэдгийг л би лавтай мэдэж байна”

“Амьдрал чинь таалагдахгүй байвал түүнийг өөрчил. Чи зараач, чамд зотон, нийлүүр, бийр, будаг  байна”

Үйл явдал

Дэлхийн анхны хөл бөмбөгийн холбоо байгуулагдав

1863 он: Лондоны төвийн Куин-стритийн “Чөлөөт чулуучдын гуанз”-д нийслэлийн хөл бөмбөгийн 11 клуб хөл бөмбөгийн тусгай нэгэн талыг барьсан холбоо байгуулсан нь дэлхийд анхных байв.  Тэнд цугларсан жентельменүүд өнөөгийн барьж буй журамтай олон талаар адилхан 13 заалттай журам хийжээ. Өнөөдрөөс ялгаатай нь хаалгачид бөмбөгийг гараар барих эрхгүй байсан бөгөөд найман жилийн дараа хаалганы талбайд л бөмбөгөө барих зөвшөөрлийг хаалгачид авсан юм. Хаалга нь газарт зоосон хоёр шон байлаа. Гурван жилийн дараа тэдний дээд талаар олс татсан байна. Шүүгчийн шүгэл зөвхөн 1878 онд гарч ирсэн ба түүнээс өмнө шүүгчид нь хонх дуугарах буюу хоолойн хүчээр тоглолтыг явуулдаг байжээ.  Өдгөө дэлхийн хөл бөмбөгийн өдрийг арванхоёрдугаар сарын 10-нд тэмдэглэдэг.

Соломон Шварцбардыг шүүх зөвтгөв

Энд Петлюраг бууджээ
1927 он:  Украины еврей бөгөөд анархист, 41 настай Соломон Шварцбардыг 1918-1920 онуудад Украины дарангуйлагч байсан Симон Петлюраг хөнөөсөн хэргийн шүүх хурал Парис хотноо болж түүнийг зөвтгөсөн байна. Петлюрийн адил Шварцбард залуу насныхаа ширүүхэн амьдралын дараа Парист ирсэн байв. Тэрээр Францын легионд (1914-1917) байлдаж, дараа нь Котовскийн хувьсгалт бригадад (1919- 1920) байгаад Парист ирэн цаг засах мөн уран зохиол бичих зэрэг чимээгүй амьдралтай байв. Украин дахь еврей нарыг хоморголон устгах үеэр өөрийн 15 хамаатан саднаа алдсан тэр ойрхон “алуурчин” амьдарч байгааг мэдээд авсан байна. Ингээд 1926 оны тавдугаар сарын 25-нд  Сен-Мишелийн өргөн чөлөөний Расины гудамжны буланд дэлгүүрийн үзүүлэнгийн цонхыг харж байсан Петлюрад тэрээр дөхөн ирээд украинаар түүнийг Симон Петлюра мөн үү гэж асууж, тийм гэсэн  хариуг сонсоод гар буугаар түүнийг гурван удаа буудаж хөнөөжээ. Дараа нь тэрээр цагдааг тэндээ хүлээгээд буугаа тушааж, Алуурчинг хөнөөлөө гэж мэдэгдсэн байв. Шүүх дээр түүний төлөө Эйнштейн, Горький, Керенский, Барбюс нар үгээ хэлсэн байлаа.

Өмгөөлөлтийн  материал цуглуулахад Унгарын ерөнхий сайд асан Михай Каройи оролцож өмгөөлөгчөөр нь Францын нэртэй өмгөөлөгч Анри Торрез ажиллажээ.
1927 оны энэ өдөр Иргэний төлөөлөгчдийн шүүх олонхийн саналаар Шварцбардыг зөвтгөн урьдчилан хориход бүтэн хагас жилийг өнгөрөөсөн шоронгоос нь суллажээ.

Өмнөд Вьетнам улс байгуулагдав

1955 он: АНУ-ын улсын оролцоотойгоор 1954 оны Женевын хэлэлцээрийг зөрчин Өмнөд Вьетнамын нутаг дэвсгэрт Сайгон нийслэлтэй Вьетнам улсыг байгуулсан байна. Үүний дараа Зөвлөлт ба Хятад Хойд Вьетнамд туслан өмнөд хэсэгт нь партизаны дайныг явуулжээ. Жар, далаад оны Вьетнамын дайнаар 1972 оны гуравдугаар сарын 29-нд Америкийн сүүлчийн цэрэг Вьетнамаас гарсны дараа хоёр Вьетнам нэгдсэн билээ.

Жуковыг чөлөөнд гаргажээ

1957 он: Зөвлөлтийн коммунист намын Төв хорооны бүгд хурлаар Георгий Константинович Жуковыг Батлан хамгаалах яамны сайдын тушаалаас огцруулан чөлөөнд гаргасан байна. Маршалд Жуков нэр хүндээрээ засгийн эрхэнд гарсан Никита Хрущевт халтай байсан учир түүнийг Югославт айлчлуулж байгаад зохиомол хэргээр албанаас нь зайлуулан Хрущев улс төрийн өрсөлдөгчөөсөө салсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж