Санамж бичигт гарын үсэг зурна

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Санамж бичигт гарын үсэг зурна

Турк улсын төрийн сайд бөгөөд шадар сайд Бүлэнт Арынчийн манай улсад албан айлчлал хийж буй. Ноён Бүлэнт Арынч Монгол-Туркийн Эдийн засаг, худалдааг хөгжүүлах хорооны VI хуралдаанд оролцох юм. Өчигдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд эхэлсэн хурал өнөөдөр үргэлжлэх юм.

Монгол, Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны ээлжит VI хуралдаанаар Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Туркийн Жижиг, дунд үйлдвэрлэлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах юм. Мөн Монголын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон Туркийн Улсын төлөвлөлтийн хороо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах болсон байна.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж