Олон улсын статистикчид туршлага солилцов

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Олон улсын статистикчид туршлага солилцов

Дэлхийн статистикийн өдрийг тохиолдуулан Шанхайд зохион байгуулсан Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын арга хэмжээнд Монголын ҮСХ-ны дарга С.Мэндсайхан, тус Хорооны ГХХАГ-ын ахлах шинжээч Г.Ялалт нар оролцлоо.

Энэ уулзалтаар улс орны статистикчид энэ үеэр хүн амын тооллого, түүний бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж, харилцан туршлага солилцсон байна. Дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд дэлхийн улс орнуудад явагдах хүн амын тооллоготой холбогдуулан “Хүн амын тооллого: өнгөрсөнийг эргэн харж, ирээдүйн төлөвийг тодорхойлохуй” сэдэвт дээд хэмжээний олон улсын форумыг зохион байгуулсан байна.

Форумын үеэр БНХАУ-ын ҮСТ-ны төлөөлөгчид ирэх сард болох Хүн амын тооллогын талаар үндсэн илтгэл тавьж, Тайланд, Бразил, Малайз, Филиппиний статистикийн байгууллагын төлөөлөгчид 2010 онд явуулсан Хүн амын тооллогынхоо талаар танилцуулжээ.

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн хэрэг эрхлэх газрын Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Ша Зуканг, НҮБ-ын Статистикийн хэлтсийн дарга Поол Ченг, НҮБ-ын Статистикийн комиссын дарга Али бин Махбууб Ал-Райзи, БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны дарга Ма Жиангтанг, үндэсний статистикийн байгууллагуудын удирдлага болон олон улсын улсын байгууллагын төлөөлөгчид тус форумд оролцсон байна.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж