Ноолуур 37 мянган төгрөгт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.02.24-нд нийтлэгдсэн

Ноолуур 37 мянган төгрөгт хүрчээ

Монголчууд энэ жил түүхэндээ анх удаа түүхий ноолуураа бусдаас худалдан авч байна гэж “Эрдэнэт хивс” үйлдвэрийн төлөөлөгчийн газрын захирал, үндэсний зөвлөх С.Ганхуяг өгүүлж байна. Яг одоогийн байдлаар нэг кг ноолуур 37 мянган төгрөгт хүрсэн ч ноолуурын олдоц тун муу байгаа ажээ. Энэ нь УИХ-аас боловсруулаагүй ноолууранд ногдуулдаг 4000 төгрөгийн гаалийн татварыг тэглэсэнтэй шууд холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Татвар тэглэмэгц хятадууд ноолуурыг их хэмжээгээр нөөцлөн улсынхаа үйлдвэрүүдийн түүхий эдийг бүрэн хангаад үлдсэнийг нь монголын ноолуурын үйлдвэрүүдэдшахаж” эхэлжээ. Эргэлтийн хөрөнгөө ч бүрэн зохицуулж чаддаггүй монголын үйлдвэрлэгч нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн боловсруулаагүй ноолуураа хятадуудаас буцаагаад худалдан авах болсон байна. Өнгөрсөн жилийн хавар, зуны улирад кг тутмыг нь 20-22 мянган төгрөгөөр худалдан авсан ноолуураа одоо хятадууд 35-37 мянган төгрөгөөр худалдаж борлуулж байгаа ажээ. Энэ нь малчид болоод үндэсний үйлдвэрлэгч нараа дэмждэггүй төр, засгийнхны буруу шийдвэрийн балаг гэж өнөөдрийнМонгол Улсын үйлдвэржилтийн хөгжлийн бодлого” семинарт оролцогчид онцолж байлаа.

Д.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж