Лади Гага тэрбум үзэгчтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Лади Гага тэрбум үзэгчтэй боллоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрсөн есдүгээр сард дуу хөгжмийн хамгийн том сайт болох Youtube дуучин Lady Gaga болон Justin Bieber нарыг удахгүй тэрбум үзэгчтэй болох талаар мэдээлж байсан. Өмнө нь ямар ч дуучны видео нэг тэрбумын хандалт авч байгаагүй ба энэхүү дээд амжилтын эзнээр дуучин  Lady Gaga тодорчээ.
    TubeMogul-ын захирал David Birch дуучин Lady Gaga хандалтаа бууруулахгүйгээр явж чадвал түүний видеог үзсэн үзэгчдийн тоо энэ сарын 20 гэхэд нэг тэрбум давна хэмээн мдээлж байсан юм. Түүний видеог өдөрт дунджаар 1,8 сая үзэгч үздэг аж.

    Харин Justin Bieber-ын хувьд өдөрт 3,7 сая үзэгч үздэг ба энэ хандалтаа хадгалж чадвал ирэх арваннэгдүгээр сарын 1 гэхэд түүний үзэгчдийн тоо нэг тэрбум давах юм.

    Дуучин Lady Gaga болон Justin Bieber-ын энэхүү амжилтаас өмнө дуучин Michael Jackson-ы видеог 600 сая үзэгч үзсэн дээд амжилттай байжээ.

    Мөн тус сайтаас сар бүр хамгийн их үзсэн шилдэг видеог өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шалгаруулж эхэлсэн байна. Дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртлэх уг шилдэгийн жагсаалтад дуучин Justin Bieber-ын дуу үргэлж багтсаар ирсэн ба 10 дууны дөрөв нь түүний дуу байсан байна.

    Bieber-ын хамгийн их хандалт авсан видео нь "Baby" бөгөөд нийтдээ 345 сая хандалт авсан байна. Харин "Never Let You Go" нь  92 сая, "Never Say Never" дуу нь 86 сая хандалт авчээ.

    Дуучин Lady Gaga-гийн хувьд "Bad Romance" дуу нь 288 сая хандалт авснаар Youtube сайтын бүх цаг үеийн хамгийн олон хандалт авсан дууны хоёрдугаар жагссан байна. Харин  "Just Dance" дуу нь 123 сая, "Alejandro" нь 87 сая, "Telephone" дуу нь 85 сая хандалт тус тус авчээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж