Хакухо хуримаа хийлээ

2010 оны 2 сарын 24

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргал өчигдөр Токиогийн төвд байрлах "Prince" зочид буудалд хуримаа хийлээ. Залуу их аваргын хуримын ёслолд Японы улс төр, урлаг, соёлын алдартнууд оролцсон бол түүний гэр бүлийнхэн болон Кёкүшюзан Д.Батбаяр, даян аварга Г.Өсөхбаяр нарын 70 орчим зочид монголыг төлөөлөн хуримын ёслолд оролцжээ.
Дархан аварга Ж.Мөнхбатын хүү Хакухо М.Даваажаргалын гэргийн нэрийг Саёко гэдэг бөгөөд тэрбээр их аваргаас нэг насаар эгч юм. Харин цагаан гарьдын хүүг Д.Мөнхжаргал /Япон нэр нь Махато/ гэдэг бол тэд охиндоо Юнрэнцоо буюу Амиу хэмээх нэр хайрласан юм.

Б.Баясах


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна