Гавьяат зураглаачийг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2010.10.27-нд нийтлэгдсэн

Гавьяат зураглаачийг хүндэтгэв

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойгоор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн МҮОНТ-ийн ММ агентлагийн найруулагч, зураглаач О.Бат-Эрдэнийг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр нар сая хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж энэ үеэр “Парламентын сэтгүүлчид бол бидний нэг хэсэг. Иймд тэдний ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, Төрийн ордноос үнэн бодит мэдээлэл дамжуулах ая тухыг хангах ёстой гэж үздэг. Тийм ч учраас тусгай өрөө гаргаж орчин үеийн техник хэрэгслээр хангаж өгсөн. Парламентын 20 жилийн ойгоор сэтгүүлчдийн дундаас гавьяат төрүүлснийг хамгийн нүдээ олсон шагнал гэж үзэж байна. Парламентын сэтгүүлчдийн ажлыг төр үнэлж байна. Гавьяат цолоо авсан даруйдаа зураглаач О.Бат-Эрдэнэ УИХ-ын Хүндэтгэлийн чуулганы үйл ажиллагааг орон даяар шууд дамжуулах ажилд орсон. Энэ үеийн түүхэн агшныг зориуд гэрэл зургийн хальсанд буулгасныг дурсгаж байна.” гэлээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж