Хятадын ховор металлын орны солилцоог олжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Хятадын ховор металлын орны солилцоог олжээ

Фото: AFP
Японд ховор металлын экспортыг хязгаарласан Хятадын оронд ховор металл нийлүүлэх урт хугацааны түнш болохыг Энэтхэг зөвшөөрчээ. Энэ тухай Японы Эдийн засаг, худалдаа ба аж үйлдвэрийн сайд Акахиро Охата мэдээлснийг AFP иш татан дамжуулсан байна. Ховор металл нь өндөр технологийн бүтээгдэхүүн, түүний тоонд зэр зэвсэг, цахим техник, салхин сэнс ба лазер болон утасгүй холбооны техник үйлдвэрлэхэд хэрэгтэй.
Охата тэмдэглэснээр, Японы түншүүдтэй стратегийн чухал ашигт малтмалыг хамтран олборлох ба наймаалахад бэлэн байгаагаа Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх мэдэгджээ. Тэрээр Японд гурав хоногийн айлчлалт хийхээр энэ сарын 26-нд хүрэлцэн ирсэн байна.
Өмнө мэдээлж байснаар одоо дэлхийн ховор металлын нийт хэмжээний 95 хувийг олборлодог Хятад өнгөрсөн есдүгээр сард Японд ховор металл нийлүүлэхээ зогсоосон ба аравдугаар сарын сүүлчээр АНУ-д бас  тийм хязгаарлалт хийсэн байлаа. Гэхдээ Хятад ховор металлын нийлүүлэлтэд хязгаарлалт хийгээгүй гэж албан ёсоор хэлж байна. Харин Японы 31 компаниуд Хятадын түншүүд нь нийлүүлэлтээ зогсоосон гэж мэдэгдсэнийг AFP тэмдэглэжээ.
Сануулахад 2010 оны наймдугаар сарын эхээр Хятад 17 төрлийн ховор металлын экспортыг 72 хувиар хязгаарлалтад оруулсан байв. Энэ хориг жилийн эцэс хүртэл үргэлжлэх бөгөөд Хятадын эрх баригчид ирэх жил квотоо дахин 30 хувиар бууруулахаар төлөвлөжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж