Тарик Азиз цааз сонсов

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Тарик Азиз цааз сонсов

Тарик Азиз. Фото: AFP
Иракийн дээд шүүх улс төрийн сөрөг хүчнийг устгахад гэм буруутай гэж Саддам Хусейны баруун гар, Иракийн ерөнхий сайдын орлогч асан Тарик Азизид цаазаар авах ял өглөө. Мөн Дотоод хэргийн сайд байсан Саадун Шакер ба цаазлагдсан дарангуйлагчийн хувийн  нарийн бичгийн дарга Абид Хамуд ч дээд хэмжээний ял авсан байна.
Шүүхийн шийдвэрийг Иракийн ерөнхийлөгч батлах ёстой. Өмнө нь Персийн булангийн дайны үеэр Иракийн гадаад хэргийн сайд байсан Азизад Хусейны дэглэмийн гэмт хэргийн төлөө 22 жил хоригдох ялыг оноосон байлаа.
Тарик Азиз Иракийн Засгийн газарт ерөнхий сайдын орлогчоор 1979 оноос хойш ажиллажээ. Саддам Хусейн өөрөө ерөнхий сайд ба ерөнхийлөгч байсан учир Азиз  гүйцэтгэх засаглалыг толгойлж байсан гэж болно. Тэр Саддамын хамгийн ойрын хамтран зүтгэгч нь юм.
Иракийн дайн эхлэх үеэр тэр 2003 оны дөрөвдүгээр сард Америкийн цэрэгт бууж өгсөн ба 2010 он хүртэл Америкийн шоронд хоригдож байгаад дараа нь Иракийн эрх баригчдад шилжүүлэгдсэн байв. Энэ жилийн нэгдүгээр сард тэрээр зүрхний шигдээсээр өвчилсөн ба хамаатан садангууд нь биеийн эрүүл мэндийн байдлаар түүнийг суллахыг шаардаж байгаа билээ.

Эх сурвалж: Lenta.ru. Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж