50 сая жилийн өмнөх хуван оршуулгыг олжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

50 сая жилийн өмнөх хуван оршуулгыг олжээ

Шавьжтай хув (гэхдээ энд өгүүлэгдсэн нь биш). Фото: wisc.edu
Эрдэмтэд Энэтхэгээс олон тооны шавьж, аалз, хөлөн эрхтэнт хорхой дотор нь байгаа хувны  хэсгүүдийг олсон байна. Олдворын талаар Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд дэлгэрэнгүй өгүүлжээ.
Өнөөгөөс 50-53 сая жилийн өмнө бий болсон хувнуудаас 700 орчим амьтад ба ургамлын үлдэгдлийг олсон байна. Эрдэмтэд өнөөг хүртэл мэдэгдээгүй байсан хорхой шавьжийн зуун төрлийг тэднээс олж тогтоогоод байна. Эдгээр амьтад давирхайд наалдан үлдэж тэр нь хув болон хувирсан тэр үед Энэтхэгт халуун орны ой байжээ.
Хувнаас олдсон эдгээр амьтад дэлхийн бусад нутгийн амьтдаас үл хамааран өөрийн хөгжлийн замаар явсан байв. Тэр цагт Энэтхэг нь Австралийн адил тусгаарлагдмал байсан аж. Энэтхэгийн хойг 150 сая жилийн өмнө Африкаас тасраад 50 сая жилийн турш Азитай нийлтэл (энэ үйл явдлаар Гималай үүссэн аж) бие даан “аялал” хийсэн гэж үздэг. Гэсэн ч энэ олдворууд нь Энэтхэг тэр урт хугацаанд тусгаар байсан гэдгийг авч үзвэл олон янзын төрөлтэй байгаагаар анхаарал татаж байна. Эрдэмтэд энд яг оноосон хариултыг хийж чадахгүй байна.
Өнгөрсөн онд эрдэмтэд Мьянмагаас олдсон 100 сая жилийн настай хувнаас ганц эвэрт гэх ялааг олж дэлгэрэнгүй тайлбар хийсэн байлаа.   

Эх сурвалж: Vesti.ru. Бэлтгэсэн Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж