“Зоос”-ын захирал асан Ш.Чуданжийг хорьжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

“Зоос”-ын захирал асан Ш.Чуданжийг хорьжээ

“Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийг Ганцхудаг дахь урьдчилан саатуулах төвд цагдан хорьсон тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Түүнийг банкны хууль тогтоомж зөрчсөн хэрэгт сэжигтнээр татсан бололтой. Тодруулбал хадгаламж эзэмшигчдийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт буруутгаж магадгүй гэнэ. Одоогоор түүний биеийн байдал сайнгүй байгаа аж. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар сэжигтэн прокурорт хүсэлт гаргах эрхтэй байдаг. Хуулийг үндэслэн нийслэлийн Прокурорын газарт “Эрүүл мэндийн байдлын улмаас цагдан хоригдоход хүндрэлтэй байгаа тул батлан даалтад гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан байна. Тэрбээр Ганцхудаг дахь урьдчилан саатуулан төвд хэзээ цагдан хоригдсон нь тодорхойгүй байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж